ХАЙНАН ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

ХАЙНАН ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

7 Nights / 8 Days from ₮ 0 per person

Limited to 500 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:

   УБ – Cаняа – УБ ирж, очих нислэгийн тий

   Саняа-д 7 шөнө 4* болон 5*  одтой буудал

   Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ

  Хоол : өглөөний хоол-7, өдрийн хоол-2, оройн хоол-3

  Саняа зочид буудалд нэг өрөөнд 2 хүн орох /Өрөөнд ганцаар байрлавал бол нэмэлтээр  680.000-1.200.000 төгрөг төлнө

   Монгол хөтөч

   Автобус үйлчилгээ

  Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал


Itinerary at a Glance

Day1
Day2
Day3
Day4
Day5
Day6
Day7
Day8
Day1

Улаанбаатар – Саняа 

Энэ өдөр бид бүхэн 15:30 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларан бүртгэл хийлгэнэ. 17:50 цагт УБ-Саняа чиглэлд МИАТ компанийн нислэгээр 5 цаг ниснэ. 23:00 цагт Саняа хотын олон улсын нисэх буудалд газардана. Хөтөч, унаа тосон аван  буудалдаа бүртгүүлэн амарна.


Day2

Саняа хот чөлөөт аялал 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад та өөрийн хүсэлтээр нэмэлт хөтөлбөрт хамрагдах эсвэл амарч зугаалж, дэлгүүр хэсэн өдрийг чөлөөтэй өнгөрөөнө.  Орой нь зочид буудалдаа ирж амарна. Энэ өдөр хөтөч, орчуулагч, унаа үйлчлэхгүй болно         

Day3

Саняа: Наншан буддагийн хөшөө + Шилэн гүүр 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа бид Наншан буддагийн хөшөөг үзнэ. Энэхүү хөшөө Хятадад буддизмын 2000 жилийн ойг тэмдэглэх зорилгоор барьж байсан ба нийт 108м өндөр буюу дэлхийн хамгийн өндөр Гуанин хөшөө юм. Энэ хөшөө нь Саняа хотоос 40 км зайтай Хятад улсын хамгийн урд цэгт байрлах Буддын шашины уламжлалт соёлыг харуулсан цогцолбор юм. Үүнээс хамгийн гол үзвэрийн нэг дэлхийн хамгийн анхны сувдаар чимэглэсэн БУДДА-ийн хөшөө бөгөөд Хайнан арлын цор ганц эрдэнэс юм. Дараа нь Саняа хотын онцлог болох Акулын тосны худалдаагаар үзэж сонирхоно, Мөн бид 30 мм зузаантай шилээр хийсэн Хайнан хотын анхны шилэн гүүр үзэх юм. Гүүр нь нэг метр квадрат талбайд 1000 кг ачааг тэсвэрлэх чадвартай. Гүүрний тавцангийн хамгийн доод цэгээс өндөр нь 100 метр, нийт 400 метр урт, аялал жуулчлалын дурсгалт газар.Орой нь зочид буудалдаа ирж амарна.                                                                   

Day4


Сармагчны арал - Халуун рашаан


Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа зөвхөн Хятадад төдийгүй дэлхийд  сармагчин хамгаалдаг цорын ганц улсын хамгаалалттай бүс нутаг болох Сармагчны аралтай танилцана. Тус арал дээр Macaque  төрөл зүйлийн 2500 орчим сармагчин байдаг ба тэдгээрийг сургаж,  үржүүлэх бодлого 1965 оноос эхэлсэн байдаг. Дараа нь сувдан худалдааны захаар худалдаа хийж. халуун рашаанд Та алжаал, ядаргаагаа тайлаарай. Энэхүү Рашаан нь Байгалийн гаралтай хүний биед хэрэгтэй олон төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулдаг бөгөөд хүнд хэрэгтэй кальци, магни, төмөр, цайр зэрэг эрдэс бодисыг агуулахаас гадна хүний биеийн ядаргааг тайлж эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Аялагчид халуун рашаанд орж алжаалаа тайлахаас гадна нэмэлтээр хөл болон бүтэн биеийн бариа засал хийлгэж биеийн ядаргаа, хорийг гадагшлуулан, бодисын солилцоог сайжруулж, биеийг нөхөн сэргээх  үр дүнтэй үйлчилгээ авах боломжтой.Орой нь буудалдаа ирж амарна.                                                                                                                                     

Day5

Саняа: АТЛАНТИС

Өглөөний цайны дараа Дэлхийн алдарт Атлантис зочид буудлын өмнө зургаа авхуулан, худалдаа хийнэ. Мөн та бүхэн гэр бүлээрээ Атлантис усан паркаар тоглоорой. Мөн та олон улсын DUTY FREE худалдааны төвөөр худалдаа хийнэ. Орой нь зочид буудалдаа ирж амарна.

Day6

Саняа хот чөлөөт аялал


Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад та өөрийн хүсэлтээр нэмэлт хөтөлбөрт хамрагдах эсвэл амарч зугаалж, дэлгүүр хэсэн өдрийг чөлөөтэй өнгөрөөнө.  Орой нь зочид буудалдаа ирж амарна. Энэ өдөр хөтөч, орчуулагч, унаа үйлчлэхгүй болно


                       

Day7

Саняа хот чөлөөт аялал


Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад та өөрийн хүсэлтээр нэмэлт хөтөлбөрт хамрагдах эсвэл амарч зугаалж, дэлгүүр хэсэн өдрийг чөлөөтэй өнгөрөөнө.  Орой нь зочид буудалдаа ирж амарна. Энэ өдөр хөтөч, орчуулагч, унаа үйлчлэхгүй болно


                           

Day8

Саняа — Улаанбаатар


Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад 1 цагт өрөөгөө хүлээлгэн өгч, ачаагаа буудлын 1 давхарт үлдээн  өдрийн чөлөөт аялалд гарах боломжтой. Орой нь тогтсон цагт цуглараад Саняа нисэх буудал руу явна. 23:55 цагт Саняа-Улаанбаатар  чиглэлд МИАТ компанийн онгоцоор 5 цаг ниснэ, 05:05 цагт газардана. Үүгээр Бидний Аялал Дурсамж Дүүрэн Өндөрлөх Болно.

Request Your Tailor Made Journey



*
*
*
*
*
*

Want to join-in like-minded travelers to explore the country

EXPLORE JOIN-IN OPTIONS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired