Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа Southern Song Imperial street гэж нэрлэгдэх Ханжоу хотын алдартай гудмаар зугаална. Дараа нь Шанхай хот руу буцаж цааш аяллаа үргэлжлүүлнэ.
Шанхай хотын төв дэх 632м-ын өндөр, Хятадын хамгийн өндөр, дэлхийд 3т ордог өндөр барилга Shanghai Tower үзэж сонирхоно.
Мин улсын үед хувийн эдлэн цэцэрлэг байсан боловч одоо Хятадын 4А зэрэглэлтэй эртний сүм хэлбэртэй барилга, байгууламж, жижиг цөөрөм бүхий Yu yuan garden-тай танилцана.
Shanghai City god Temple нэртэй шилэн барилга бүхий Шанхай хотын төвд байрлах эртний Хятадын уран барилгыг төлөөлөх сүмийг үзнэ.
Оройн хоолны дараа Шанхай хотын дундуур урсах Huanpu мөрнөөр завиар аялж шөнийн Шанхай хотын үзэмжийг тольдоно.
Орой нь зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой