Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан
бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита
нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа
авсны дараа аяллын хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад эртний
Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Үүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350метрийн өндөр дээрээс харна. Зочид буудалдаа байрлан амарна.