Өглөөний цайгаа уусны дараа аялалдаа гарна. Эхний очих газар нь Шанхай хотын жуулчдын хамгийн их очдог 1183 м-ын урт Wukang Road-ээр зугаална. Та энд 1900-д оны Шанхай хотын эртний барилгууд болон олон зуун жилийн настай модод бүхий гудамж, Хятадын алдартай хүмүүсийн урд амьдарч байсан байшингууд зэргийг үзэж сонирхохоос гадна жуулчдад зориулсан дэлгүүр, кофе шоп, амттай хоол бүхий ресторануудаар үйлчлүүлэх боломжтой.
Шанхай Аквариум-ыг үзэж сонирхоно.
Дараа нь алдарт Нанжин гудамжаар алхаж дэлхийн олон брэнд бүхий дэлгүүрүүдээр шоппинг хийнэ.
Оройн хоолны дараа Шанхай хотын хамгийн гоёмсог барилга байгууламж бүхий Хуан пу мөрний эрэг дээрх Shanghai Bund хэсгээр зугаална. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой