Японы Сакура цэцэг харах аялал
Японы Сакура цэцэг харах аялал
7 Шөнө / 8 Өдөр from ₮ 5,300,000 per person
Limited to 26 guests
INCLUDED:
Аяллын зардалд багтсан:
Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
Халуун рашаантай буудалд нэг хонох зардал
Хөтөлбөрт орсон Япон хоол
Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
Диснейлэндийн тасалбар
Жуулчны автобусны үйлчилгээ
Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
Визний хураамж
Монгол хэлтэй хөтөч
Аяллын үнэ:
5,300,000₮ /том хүн/
4,500,000₮ /хүүхэд 6-12 нас/
2,900,000₮ /хүүхэд 2-5 нас/
Itinerary at a Glance
1 Улаанбаатар – Нарита – Токио
2 Токио хот
3 Токио – Шизүока
4 Шизүока – Яманаши /Фүжи уул, Сакура/
5 Яманаши – Гифү
6 Гифү – Киото
7 Киото – Нара – Нарита
8 Нарита – Улаанбаатар
1 Улаанбаатар – Нарита – Токио
Чингис Хаан олон улсын
нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00
цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт
Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт
бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчын хамт нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг
орчим яваад Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг
замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн
худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Дараа нь зочид буудалдаа ирж
өрөөгөө хүлээн авч байрлан амарна.
2 Токио хот
Өглөөний цай зочид
буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Хөтөч болон унаа байхгүй – Санал
болгох нэмэлт аялалаас сонгож болно/
3 Токио – Шизүока
Өглөөний цай зочид буудалдаа уугаад
өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио хотын аялал хийх ба дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350
метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа Буддын Сэнсожи
сүм, Шинтогийн шашны Асакуса
сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж
худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужд
байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг.
Орой Наритагийн зочид буудалдаа ирж байрлан амарна.
4 Шизүока – Яманаши /Фүжи уул, Сакура/
Өглөөний
цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. Мөн Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдон бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт
өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Японы Нагано хотод байдаг Такато цайз руу явна. Энд Сакура
цэцэгсийг үзнэ. Халуун
рашаантай зочид буудалдаа байрлан амарна.
5 Яманаши – Гифү
Өглөөний цай зочид
буудалдаа ууна. Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Гифү мужийн Такаяма хотод
байдаг Японы эртний тосгон Хидатакаямагаар
аялна. Өдрийн хоолны дараа Ширакава-го Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 250 жилийн түүхтэй дэлхийд алдартай Японы Гашо загварын байшинтай тосгоныг харна. Орой зочид буудалдаа байрлана.
6 Гифү – Киото
Өглөөний цай зочид
буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Үүний дараа Япон улсын эртний хот Киото хот руу аялна. Киото хотын
аяллаар алтан сүм Кинкакүжи болон Фүшими Инари
шинто шашны сүмийг үзнэ. Энд цагаан будааны бурхан Инарид зориулсан олон бунхан мөн хамгийн алдартай нь тори хаалганууд байдаг. Орой зочид
буудалдаа байрлан амарна.
7 Киото – Нара – Нарита
Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж
өгнө. Дараа нь Нара мужид байдаг Ёшино
уулын Сакура цэцэг үзэхээр явна. Өдрийн
хоолны дараа Нарита хот руу буцна.
8 Нарита – Улаанбаатар
Өглөөний цай зочид
буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна.
Онгоц 14:30 д хөөрч,
Улаанбаатарт 18:30 т
газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.
Useful Information
Useful information about Mongolia and things to look out
for before setting off to a life altering journey.