Токио, Фүжи уулын аялал.

Токио, Фүжи уулын аялал.

4 Nights / 5 Days from ₮ 0 per person

Limited to 26 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:
  • One-of-a-Kind Itinerary Designed for You
  • Hand-Selected Luxury Accommodations
  • Exclusive Insider-Access Opportunities and Inspiring Sightseeing
  • English-Speaking Local Guides
  • Airport Meet and Greet with Private Transfers
  • Full Breakfast Daily
  • Entrance Fees and Taxes
  • 24/7 On-Call Support


Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар - Нарита - Токио
Өдөр 2
2 Токио хот – Шизүока муж
Өдөр 3
3 Фүжи уул
Өдөр 4
4 Шизүока муж - Ёкохама
Өдөр 5
5 Ёкохама - Нарита – Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар - Нарита - Токио

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчын хамт  нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад  Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Дараа нь зочид буудалдаа ирж өрөөгөө хүлээн авч байрлан амарна.

Өдөр 2
2 Токио хот – Шизүока муж

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Үүний дараа  Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Өдрийн хоолны дараа Токио хотын галт тэрэгний буудал, Гинзагын гудамж үзэх ба энд та худалдаа хийх боломжтой Японы Юникло дэлгүүр орно. Дараа нь   Иношима гэдэг Канагава мужийн Сагами буланд цутгадаг  Катасэ голын аманд байрлах 4км орчим тойргийн жижиг далайн арал дээр очно. Энд Японы сүм хийд, агуутай танилцаад Японы 2 дахь том Камакурагын Будда хөшөө үзнэ. Орой зочид буудалдаа байрлан амарна.  

Өдөр 3
3 Фүжи уул

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. Мөн Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдон бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужд байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой зочид буудалдаа амарна. 

Өдөр 4
4 Шизүока муж - Ёкохама

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Шюзэнжи гэдэг газар Японы момижи агч модны улаан өнгө харна.  Өдрийн хоолны дараа Японы хурдан галт тэрэг Шинкансэн-ээр 8 минут орчим аялна.  Дараа нь Японы халуун рашаанд орж алжаалаа тайлна. Ёкохама хот руу яваад зочид буудалдаа байрлан амарна  

Өдөр 5
5 Ёкохама - Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Дараа нь  Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:40 д хөөрч, Улаанбаатарт  19:15 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

Request Your Tailor Made Journey



*
*
*
*
*
*

Want to join-in like-minded travelers to explore the country

EXPLORE JOIN-IN OPTIONS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired