Цагаан сарын Япон аялал
Цагаан сарын Япон аялал
7 Nights / 8 Days from ₮ 0 per person
Limited to 15 guests
CALL 99062826
or speak to your travel professional
INCLUDED:
- One-of-a-Kind Itinerary Designed for You
- Hand-Selected Luxury Accommodations
- Exclusive Insider-Access Opportunities and Inspiring Sightseeing
- English-Speaking Local Guides
- Airport Meet and Greet with Private Transfers
- Full Breakfast Daily
- Entrance Fees and Taxes
- 24/7 On-Call Support
Itinerary at a Glance
1 Улаанбаатар – Нарита
2 Нарита - Токио
3 Токио
4 Токио – Чиба хот /Диснейлэнд/
5. Токио - Фүжи уул /Мишима/
6 Догашима
7 Шизүока муж - Нарита
8 Нарита – Улаанбаатар
1 Улаанбаатар – Нарита
Чингис Хаан олон улсын
нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00
цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт
Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт
бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчын хамт нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 15 минут
орчим яваад Наритагийн зочид буудалдаа байрлан амарна.
2 Нарита - Токио
Өглөөний
цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио хотын аялал
хийх ба дэлхийн
хамгийн өндөр цамхаг Скай Три дээр
гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг
дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Өдрийн хоолны дараа эзэндээ үнэнч Хачико
нохойны хөшөө болон дэлхийд алдартай
хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл,
нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Дараа
нь зочид буудалдаа ирж өрөөгөө хүлээн авч байрлан амарна.
3 Токио
Өглөөний цай зочид
буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Хөтөч болон унаа байхгүй – Санал
болгох нэмэлт аялалаас сонгож болно/
4 Токио – Чиба хот /Диснейлэнд/
Өглөөний
цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Диснейлэндэд
очиж нэг өдрийг өнгөрүүлнэ. /Зочид буудлаас хөтчийн хамт автобусаар шууд очно. Тасалбар багтсан, харин
өдөр, оройн хоол ороогүй чөлөөтэй./ Орой нь тогтсон цагт цуглан буудал руугаа
буцна.
5. Токио - Фүжи уул /Мишима/
Өглөөний
цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр дэлхийн
соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос
харна. Мөн уулын дүүжин замаар
явна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи
уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт
өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн
дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужд
байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг.
Орой Наритагийн зочид буудалдаа ирж байрлан амарна.
6 Догашима
Өглөөний цай зочид
буудалдаа ууна. Энэ өдөр өрөөгөө хүлээлгэж өгөөд Японы Изү хойгд орших Догашима арал руу явна. Энд
Кавазүзакура буюу 2 сард дэлгэрдэг тод ягаан
Сакура цэцэгсийн фестивал үзнэ. Өдрийн хоолны дараа Догашима круз аялал
хийнэ. Орой нь халуун рашаанаар алдартай Догашима арлын халуун рагаантай зочид
буудалд Япон маягийн өрөөнд байрлан амарна.
7 Шизүока муж - Нарита
Өглөөний цай зочид
буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь Иношима гэдэг Канагава мужийн Сагами
буланд цутгадаг Катасэ голын аманд
байрлах 4км орчим тойргийн жижиг далайн арал дээр очно. Энд Японы сүм хийд,
агуутай танилцаад Японы 2 дахь том Камакурагын Будда хөшөө үзнэ. Өдрийн
хоолны дараа Ёкохама хотоор аялаж худалдаа хийнэ. Орой Нарита руу буцаад зочид
буудалдаа байрлан амарна.
8 Нарита – Улаанбаатар
Өглөөний цай зочид
буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна.
Онгоц 14:30 д хөөрч,
Улаанбаатарт 18:30 т
газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.
Request Your Tailor Made Journey
Want to join-in like-minded travelers to explore the country
EXPLORE JOIN-IN OPTIONSUseful Information
Useful information about Mongolia and things to look out
for before setting off to a life altering journey.