Аватар аялал
Аватар аялал
7 Шөнө / 8 Өдөр from ₮ 3,990,000 per person
Limited to 50 guests
CALL 99909401
or speak to your travel professional
INCLUDED:
Аяллын зардалд багтсан:
5 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах, эсвэл ганцаар байрлах төлбөрийг нэмж төлөн ганцаар байрлаж болно
Олон улсын нислэгийн тийз
Хөтөлбөрт заасан хоол
Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
Жуулчны автобусны үйлчилгээ
Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
Монгол хэлтэй хөтөч
Аяллын үнэ:
3,990,000 төгрөг /12-с дээш насны хүүхэд/
3,290,000 төгрөг (оргүй) /2-12 насны хүүхэд/
1,190,000 төгрөг (110 см-с доош өндөртэй) /2-12 хүртэл насны хүүхэд/
350,000 төгрөг /0-2 насны хүүхэд/
Itinerary at a Glance
1 Улаанбаатар – Чангша
2 Жанжиажэ – Тэнгэрийн Хаалга уул – Шилэн зам
3 Юань Жиажэ ойн хүрээлэн – Шар луугийн агуй
4 Тариалангийн талбай – Шили Хуалан – Алтан ташуур горхи
5 Баофэн нуур – Гранд канион – Шилэн гүүр – Гайхамшигт 72 давхар барилга
6 Жанжиажэ
7 Чангша
8 Чангша – Улаанбаатар
1 Улаанбаатар – Чангша
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр оройн 19:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 22:00 цагт Улаанбаатараас хөөрч БНХАУ-ын Хунан мужийн төв Чангша хот руу ниснэ. Нислэг ойролцоогоор 3 цаг гаран үргэлжилж 01:20 цагт газардана. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт нутгийн хөтөчтэй уулзан автобусаар зочид буудалдаа ирж байрлан амарна.
2 Жанжиажэ – Тэнгэрийн Хаалга уул – Шилэн зам
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа автобусаар 5 цаг орчим явж
Аватар киноны зураг авалт хийсэн уулс, үүлс нийлсэн үзэсгэлэнт Жанжиажэ
хот руу хөдөлнө. Дараа нь Хятадын хаадын дунд диваажинд хүрэх гарц гэж
нэрлэгдэн ирсэн Тэнгэрийн Хаалга уул руу дэлхийн хамгийн урт 7455 м
дүүжин замаар дүүжин тэргээр очиж үзнэ. Мөн байгалийн өвөрмөц тогтоц
бүхэн хадан хананд бэхэлсэн Шилэн замаар алхах болно. Үүний дараа 99 нугачаат уулын замыг
дээрээс нь тольдон харах болно. Дараа нь уулыг нүхэлсэн 12 хэсгээс
бүрдэх 897 метр урт урсдаг цахилгаан шатаар бууж “Тэнгэрийн хаалга”-нд хүрнэ. Эдгээр үзэсгэлэн төгс байгалийн тогтцыг үзэж сонирхоод орой нь зочид буудалдаа байрлан амарна.
3 Юань Жиажэ ойн хүрээлэн – Шар луугийн агуй
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятадын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Юань Жиажэ ойн хүрээлэнд очин дэлхийд хамгийн өндөр, хамгийн хурдан Байлун
буюу Цагаан луу гэж нэрлэгдсэн 2 давхар, нийт 47 хүний багтаамжтай, 326
м өндөр замыг 1 минут 58 секунд туулах хурдтай шилэн цахилгаан шатанд
сууж байгалийн өвөрмөц тогтоц бүхий хурц шовх оргилтой нарийн уулсыг
тольдоно. Уулын оргилоос Аватар кинонд гардаг Хала-луяа уул, Пандора гарагийн байгалийн үзэмж төрхийг харах болно. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.
4 Тариалангийн талбай – Шили Хуалан – Алтан ташуур горхи
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр Тиэнз ууланд өндөрт байрлах Тариан талбайг үзнэ. Дараа нь жижиг галт тэргээр Шили
Хуалан Байгалийн цогцолбор газарт очиж Гурван хатагтайн оргил, Өвгөн
оргил, Сармагчны хүрээлэн зэргийг үзнэ. Үдээс хойш Алтан ташуур горхины
дэргэдүүр, үзэсгэлэнт уулын хавцал замаар явган аялна. Орой нь зочид
буудал руугаа буцна.
5 Баофэн нуур – Гранд канион – Шилэн гүүр – Гайхамшигт 72 давхар барилга
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр Баофэн нуураар завиар аялна. Дараа нь Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт Жанжиажэ гранд канион
буюу Их хавцал дундах шилэн гүүр рүү явна. Шилэн гүүр нь 430 м урт, 6 м
өргөн, газраас дээш 300 м өндөрт байрладаг бөгөөд уг гүүрийг CNN тв дэлхийн 11 сүрлэг гүүрний нэг гэж тооцжээ. Эр зоригийг шалгасан энэхүү гүүрээр алхахдаа Хонг Конгийн жүжигчин Жэки Чаны
тоглосон Дорнын зурхай киноны зураг авалтыг хийсэн газрыг тольдон
хараарай. Үүний дараа Гайхамшигт 72 давхар барилгыг үзнэ. Оройн хоолоо
идээд зочид буудалдаа ирж амарна
6 Жанжиажэ
Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа чөлөөт цаг. Та өөрийн хүсэлтээр тухайн газар нэмж үзэх үзвэрүүдээс сонгон үзэх, эсвэл шоппинг хийх зэргээр цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.
7 Чангша
Өглөөний цай зочид буудалдаа уугаад Чангша хот руу явна. Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэлтээр шоппинг хийж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Орой нь зочид буудалдаа амарна.
8 Чангша – Улаанбаатар
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Тогтсон цагт өрөөгөө хүлээлгэн өгөөд Чангша хотын нисэх буудал руу явна. Шөнийн онгоцоор Улаанбаатар хот руу нисэж үүрээр Чингис Хаан нисэх буудалд газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно
Useful Information
Useful information about Mongolia and things to look out
for before setting off to a life altering journey.