Бээжин - Юниверсал Студио Аялал

Бээжин - Юниверсал Студио Аялал

4 Шөнө / 5 Өдөр from ₮ 3,290,000 per person

Limited to 10 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:

Аяллын зардалд багтсан зүйлс:

- УБ – Бээжин – УБ ирж, очих нислэгийн тийз;

- Бээжин 4 шөнө 4* одтой энгийн буудал

- Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол / өглөөний хоол-4, өдрийн хоол-2, оройн хоол-2/;

- Бээжин хотод зочид буудалд нэг өрөөнд 2 хүн орох; 

/4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 480,000 – 600,000 төгрөг төлнө/

- Монгол хөтөч, автобус үйлчилгээ;

- Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал.

Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар - Бээжин
Өдөр 2
2 Бээжин хотын аялал
Өдөр 3
3 Бээжин - Universal Studio
Өдөр 4
4 Бээжин хот чөлөөт өдөр
Өдөр 5
5 Бээжин – Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар - Бээжин

Өглөө эрт 06:00 цагт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларан бүртгэл хийлгэнэ. 08:15 цагт УБ-Бээжин чиглэлд МИАТ компанийн нислэгээр 2 цаг ниснэ. 10:30 цагт Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Хөтөч болон унаа угтан авч Бээжин хотын аялал эхэлнэ. Дэлхийн долоон гайхамшгийн нэг Түмэн газрын Цагаан Хэрэм, Зуны XXIX Олимпын наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан 91,000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн болох Шувууны үүр, Усан шоо цогцолбор мөн алдарт Тянь Ань Мэнь талбай зэрэг газруудыг үзэж сонирхоно, дурсгалын зургаа даруулна. Дараа нь зочид буудалдаа хүргүүлнэ.

Хоол:Өглөө, Орой

Өдөр 2
2 Бээжин хотын аялал

Өглөөний цай буудалдаа уусны дараа Амьтны хүрээлэн, Далайн аквариум болон 40 орны дэлхийн 109 гайхамшигт газруудын жижгэрүүлсэн үзэсгэлэн болох Дэлхийн Паркаар үзэж сонирхон өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Орой тогтсон газартаа цуглан  зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Хоол:Өглөө, Өдөр,  Орой

Өдөр 3
3 Бээжин - Universal Studio

Өглөөний цай буудалдаа уусны дараа Бээжин хотод 2021 онд шинээр байгуулагдсан  хамгийн том Universal Studio паркт бүтэн өдрийн турш тоглож зугаатай өнгөрүүлнэ.

Тус парк нь нийт 7 хэсгээс бүрддэг ба үүнд: 

Харри Поттер ба шидтэний ертөнц

Минионуудын ертөнц

Кунг Пу Панда ба гайхамшгийн ертөнц

Журрасик Ворлд

Хувирагч роботууд

Усан ертөнц

Холливудын өргөн чөлөө зэрэг нийт 54 га газрыг эзлэн баригдсан энэхүү цогцолбор нь дэлхийн 7 дахь,  Азийн 3 дахь Universal Studio юм. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Хоол: Өглөө

Өдөр 4
4 Бээжин хот чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа Та өөрийн хүсэлтээр нэмэлт хөтөлбөрт хамрагдах эсвэл амарч зугаалж, дэлгүүр хэсэн өдрийг чөлөөтэй өнгөрөөнө. Орой нь зочид буудалдаа ирж амарна./Энэ өдөр хөтөч, орчуулагч, унаа үйлчлэхгүй болно/

Хоол: Өглөө 

Өдөр 5
5 Бээжин – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Бээжингийн ОУНОБ руу явна. Онгоц 20:45-д хөөрч, Улаанбаатарт 23:00 цагт газардана. 

/Үүгээр Бидний Аялал Дурсамж Дүүрэн Өндөрлөх Болно./

Хоол: Өглөө



  • 2024
  • 01/21/2024 - 01/25/2024
    Available
  • 01/14/2024 - 01/18/2024
    Available
  • 01/07/2024 - 01/11/2024
    Available
  • 12/07/2023 - 12/14/2023
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired