ӨМНӨД АМЕРИКИЙН 5 УЛСЫН АЯЛАЛ

ӨМНӨД АМЕРИКИЙН 5 УЛСЫН АЯЛАЛ

14 Шөнө / 15 Өдөр from ₮ 9,990,000 per person

Limited to 20 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:

-    Аяллын үнэ: 9,990,000 + онгоцны тийз

-    Зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 1,200,000 төгрөг төлнө/ 
-    Олон улсын нислэг
-    Хөтөлбөрт орсон хоол
-    Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ 
-    Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
-    Визний хураамж    
-    Монгол хэлтэй хөтөч 


Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар – Истанбул
Өдөр 2
2 Истанбул – Буенос Айрес
Өдөр 3
3 Буенос Айрес хотын аялал
Өдөр 4
4 Аргентин – Эдлэн газар
Өдөр 5
5 Колониа хот – Уругвай улс
Өдөр 6
6 Игуазу - Есте, Парагвай улс
Өдөр 7
7 Аргентин хүрхрээ
Өдөр 8
8 Бразил - Хүрхрээ
Өдөр 9
9 Рио Де Жанейро хотын аялал
Өдөр10
0 Ангра Дос Рейс арал
Өдөр11
1 Чөлөөт өдөр
Өдөр12
2 Сао Паоло – Истанбул
Өдөр13
3 Истанбул хот
Өдөр14
4 Истанбул – Улаанбааатар
Өдөр15
5 Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар – Истанбул

Өглөө 08:45 минутад УБ-Истанбул чиглэлийн нислэгтэй тул 3 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх, мөн ачаагаа өгөхдөө шууд Буенос Айрес хотын онгоцны буудлаас авна гэж суудал бичилтийн ажилтанд сануулах. Нислэгийн хугацаа 9:35 минут буюу 13:10 минутад Истанбул хотод газардаад, гаалийн шалганаар гарч Туркиш Авиа компанийн Хотел Деск (Hotel Desk) булан дээр хөтөчтэй цуг очиж зочид буудлын мэдээллээ авч, аяллын автобусаар хүргүүлнэ.


Хоол: Онгоц, Орой

Өдөр 2
2 Истанбул – Буенос Айрес

07:00 цагт онгоцны буудал руу хүргүүлж 10:20 цагт хөөрч орон нутгийн цагаар 22:30 минутад Сао Паоло хотод газардана. Тус нислэг нь 12 цаг 40 минут нисээд Сао Паоло хотод 2 цагийн зогсолт хийх бөгөөд, тухайн үед онгоцноос гарах хориотой. Буенос Айрес хот руу Сао Паоло хотоос 2:30 мин ниснэ. Буенос Айрес хотын онгоцны буудлаас ойролцоогоор хагас цаг явж зочид буудал дээрээ ирж бүртгэлээ хийлгээд амарна.


Хоол: Өглөө

Өдөр 3
3 Буенос Айрес хотын аялал

Буудалдаа өглөөний цай уусны дараа Латин Америкийн Парис гэгдэх Буенос Айрес хотын төвөөр зугаалж засгийн газрын ордон, төв талбай, сүм болон нийслэл хотын бэлэг тэмдэг болсон 67м өндөр бетонон хөшөөг үзнэ, уг хөшөөг 1936 онд хот байгуулагдсаны 400 жилийн ойд зориулан бүтээн босгожээ. Үүний дараа үдээс хойш буудалдаа ирж түр амраад 20:00 цагт оройн хоолтой Танго шоу үзнэ.


Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 4
4 Аргентин – Эдлэн газар

Буудалдаа өглөөний цай уусны дараа Буенос Айрес хотоос 1 цагийн зайд орших Аргентин үндэстний адуучин айлаар зочилж, морь унаж, амьдрал ахуйтай танилцаж махаар баялаг өдрийн хоол зооглон ардын дуу хөгжим бүжгийн бяцхан концерт үзнэ.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 5
5 Колониа хот – Уругвай улс

Өглөөний 08:30-аас Буенос Айрэс хотын боомтоос Уругвай улсын Колониа хот руу усан онгоцоор очиж, усан үзмийн тариалангаар зочилж Уругвай үндэстний хоол зооглож улаан дарсны амталгаа хийнэ, 18 цагт буцаж Буенос Айрес хотын зочид буудалдаа ирээд амарна.
Жич: Усан онгоц нь 1 талдаа 1 цаг 10 минут явдаг, энэ өдөр гадаад пасспортоо авч явах шаардлагатайг анхаарна уу.

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 6
6 Игуазу - Есте, Парагвай улс

Өглөө 10:00 цагт Буенос Айрес хотоос Игуазу хот руу ниснэ. Зочид буудалдаа ачаагаа үлдээж аяллын автобусаар Парагвай улсын хилээр орж татварын чөлөөт бүс дэх худалдааны төв дээр шоппинг хийх боломжтой.
Жич: Гадаад пасспортоо биедээ авч явах шаардлагатайг анхаарна уу.

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 7
7 Аргентин хүрхрээ

Өглөөний цайгаа уусны дараа 3 улсын хил дээр орших Игуазу хүрхрээний Аргентин улсын хилд хамаарагдах хэсгийг үзнэ.
Жич: Байгалийн цогцолборт газарт орох хураамж ороогүй болно. 35ам доллар. Алхалтын зай 4 км, алхалтын үеэр норох магадлал өндөр гэдгийг анхаарч хувцаслана уу, мөн хөлд эвтэйхэн ба алхахад тохиромжтой гутал өмсөх.

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 8
8 Бразил - Хүрхрээ

Өглөөний цайгаа уусны дараа 3 улсын хил дээр орших Игуазу   хүрхрээний Бразил улсын хилд хамаарагдах хэсгийг үзнэ. 18 цагт Рио Де Жанейро хотын нислэгтэй. Нислэгийн хугацаа: 2 цаг. Рио Де Жанейро хотын онгоцны буудлаас аяллын автобусаар зочид буудал руугаа хүргүүлээд амарна.
Жич: Байгалийн цогцолборт газарт орох хураамж ороогүй болно. 20ам доллар. Алхалтын зай 2 км, алхалтын үеэр норох магадлал өндөр гэдгийг анхаарч хувцаслана уу, мөн хөлд эвтэйхэн ба алхахад тохиромжтой гутал өмсөх.

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 9
9 Рио Де Жанейро хотын аялал

710 м өндөр боржин чулуун уулын орой дээр байрлах дэлхийн долоон гайхамшгийн нэг Аврагч Есүс Христийн хөшөөг үзэх ба Бразил улсын хамгийн том хөлбөмбөгийн 1950 оны дэлхийн аваргын тоглолт болсон Маракана цэнгэлдэхийг гаднаас нь үзнэ. Дараа нь дэлхийн 60 гаруй орноос цуглуулсан 2000 гаруй керамик хавтангаар хучигдсан 125 метр урт шатыг үзэж, Рио Де Жанейро хотын Метрополитан сүмээр зочлоно. Үдээс хойш нь Урка дүүргийн шовгор толгод руу дүүжин тээврээр гарч хотыг тольдон харна.
Жич: Аврaгч Есүсийн хөшөөг үзэх тасалбар (20$), дүүжин тээврийн үнэ (37$), өдрийн хоолны уух зүйлс үнийн дүнд багтаагүй болно.

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр10
0 Ангра Дос Рейс арал

Өглөө эрт аяллын автобусаар 3 цаг гаран явж Ангра арал дээр очиж  усан онгоцоор 4 өөр төрлийн арлаар дамжин өнгөрөөнө. Энэ өдрийг та Атлантын далайн номин ногоон далайн усанд сэлж, шумбаж цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
Жич: Усны хувцас, шил, усанд шумбах баг авч явах. Эсвэл тухайн үед нь усны хэрэгслүүдийг түрээслэх боломжтой.
Жич: Өдрийн хоолны уух зүйлс үнийн дүнд багтаагүй болно.

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр11
1 Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар энэ өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой. Зочид буудалдаа амрах, шоппинг хийх, орчин тойрноороо зугаалах гэх мэт.


Хоол: Өглөө

Өдөр12
2 Сао Паоло – Истанбул

Энэ өдөр бидний Рио хотод өнгөрүүлэх сүүлийн өдөр тул та шоппинг хийх, нэмэлт хөтөлбөр авах, эсвэл зочид буудалдаа амараад байж болно. Орой нь 20:00 цагт Сао Паоло хотруу нисэх тул 17:00 цагт онгоцны буудал руу хүрүүлнэ, нислэгийн хугацаа 1 цаг ба Сао Паоло хотын онгоцны буудлын Терминал 2 дээр бууж ачаагаа аваад, Терминал 3 дээр очиж Истанбул хотын нислэгтээ бүртгүүлнэ.
Жич: Зочид буудалын өрөөгөө 12 цагт хүлээлгэж өгөх.

Хоол: Өглөө

Өдөр13
3 Истанбул хот

Шөнийн 00:10 цагт Сао Паоло хотын онгоцны буудлаас хөөрч Истанбул хотод орон нутгийн цагаар 18:30 цагт бууна. Туркиш Авиа компанийн Хотел Деск (Hotel Desk) булан дээр очиж зочид буудлын мэдээллээ авч, аяллын автобусаар хүргүүлнэ.

Өдөр14
4 Истанбул – Улаанбааатар

Өглөөний цайгаа уусны дараа та Истанбул хотоор шоппинг хийж эсвэл олон цагийн нислэгийн алжаалаа тайлан буудалдаа амарч болно. 13:50 цагт зочид буудлаа хүлээлгэн өгнө. 14:00 цагт Истанбул хотын онгоцны буудал руу хүргүүлнэ. Улаанбаатар чиглэлийн нислэг 18:10 цагт хөөрч, өглөөний 07:10 (+1) цагт газардана. Ингээд бидний адал явдал дүүрэн аялал өндөрлөж байна.

Өдөр15
5 Улаанбаатар

Өглөөний 07:10 (+1) цагт газардана. Ингээд бидний адал явдал дүүрэн аялал өндөрлөж байна.

Request Your Tailor Made Journey



*
*
*
*
*
*

Want to join-in like-minded travelers to explore the country

EXPLORE JOIN-IN OPTIONS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired