Шинэ Зеланд аялал
Шинэ Зеланд аялал
6 Шөнө / 7 Өдөр from ₮ 15,900,000 per person
Limited to 15 guests
CALL +976 9525 4048
or speak to your travel professional
INCLUDED:
2 талын онгоцны тийз
4 одтой зочид буудлын энгийн өрөөнд 2-оор байрлах
Хөтөлбөрт орсон хоол
Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
Жуулчны автобусны үйлчилгээ
Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
Визний хураамж
Монгол хэлтэй хөтөч
Itinerary at a Glance
1 Окленд
4 Окленд - Хоббитон - Вайтомо
3 Окленд - Роторуа
4 Dolphin Explorer
5 Окленд - Куинстаун
6 Куинстаун - Милфорд Саунд
7 Куинстаун
1 Окленд
Оклендын нисэх онгоцны буудалд буугаад, зочид буудал руугаа хүргүүлнэ. Урт нислэгийн дараа зочид буудалдаа амарна. Үдээс хойш Окленд хотын үзэсгэлэнт газруудаар аялна. Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа очиж амарна. Хоол: Онгоцонд/Орой
4 Окленд - Хоббитон - Вайтомо
Өглөөний цайгаа уусны
дараа Алдарт The Lord of the Rings болон The Hobbit киноны зураг авалт хийсэн Хоббитон
хотхонд очно. Аяллын үеэр та хоббитуудын амьдардаг нүхэн байшингууд, алдарт
Ногоон Луугийн паб, улаан гүүр зэрэг кинон дээрх танил газруудаар зочилно. Ногоон
Луугийн пабт тусгайлан исгэсэн ундааг амтална. Энэхүү аялал нь киноны шүтэн
бишрэгчдэд мартагдашгүй сэтгэгдэл үлдээх болно. Өдрийн хоолоо идсэний дараа
Вайтомо агуй руу явна. Вайтомо гэрэлт хорхойн агуй: Хоол: Өглөө,Өдөр,Орой
Arachnocampa luminosa хэмээх гэрэлт хорхой нь зөвхөн Шинэ
Зеландад байдаг онцгой гэрэлт хорхой юм. Дэлхийд алдартай завины аялалд
оролцож, хэдэн мянган гайхамшигт гэрэлт хорхойн хажуугаар өнгөрөн 120 гаруй жилийн соёлын болон байгалийн түүхийг
харах болно. Жижигхэн амьд гэрлэн ертөнцөд нэвтрэх үед та тайван амгалан уур
амьсгалыг мэдэрч, замыг тань гэрэлтүүлж буй гэрэлт хорхойн гайхамшигт ертөнцийг
сонирхон мэдэрнэ. Вайтомогоос хөдөлж,
үзэсгэлэнт байгальтай замаар аялсаар Окленд хотдоо буцан хүрнэ. Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа очиж амарна.
3 Окленд - Роторуа
Өглөөний цайгаа уусны дараа энэ өдрийн аяллын гол цэг болох Тэ Пуйад хүрч, геотермаль болон соёлын
гайхамшгийг хамгийн сайн мэдрүүлэх аяллыг хүлээн авна. Үүнд: Похуту гейзер,
Маори архитектур, Үндэсний Маори Урлагийн Сургууль, геотермаль тогоо,
геотермаль үйл явдал болон Киви шувууг тусгай үзвэрийн байранд харна. Үүний
дараа Маори соёлын тоглолт болон уламжлалт Маори Ханги буфет өдрийн хоолыг
зооглоно. Өдрийн хоолны дараа Роторуагийн хамгийн алдартай газрууд болох: Роторуа нуур,
Роторуагийн музей, Засгийн газрын цэцэрлэгт хүрээлэн, Вангапипиро (Рэйчелийн
булаг), Цэнхэр халуун усны газар зэрэг газруудыг үзнэ. Орой нь зочид буудалдаа
очиж амарна. Хоол:Өглөө/Өдөр
4 Dolphin Explorer
Өглөөний цайгаа уусны дараа Окленд
хотын төвд байрлах тохилог 65 фут урт тансаг катамаран "Dolphin Explorer" хөлөг онгоцонд сууж, далайгаас хотын
үзэмж, дуу чимээг мэдрэнэ. Уг аяллын
онцлох зүйл нь далайн ирвэс(Орка), далайн төрөл бүрийн шувуу болон дельфинийг ойроос харах юм. Хөлгийн ахмадын
мэргэжлийн тайлбараар тухайн амьтдын тухай сонирхолтой мэдээллүүдийг олж авах
болно. Өдрийн хоолоо идсэний дараа
буудалдаа очиж амарна. Хоол:Өглөө/Өдөр
5 Окленд - Куинстаун
Өглөөний
цайгаа уусны дараа Окленд хотоос дотоодын нислэгээр Куинстаун хот руу ниснэ. Куинстаунд буусны дараа, тээшээ аваад
зочид буудал руу хүргүүлнэ. Орой TSS
Earnslaw хэмээх хуучны уурын хөлөг онгоцонд сууж, Куинстауны үзэсгэлэнт
Уакатипу нуур дээр оройн аялалд гарна. Уолтер Пийк Хай Кантри Фармд хүрмэгц
таныг Colonel’s Homestead-д тансаг барбекю оройн зоогоор дайлна. Шарсан мах,
далайн хоол, гэрийн аргаар хийсэн амттан, Шинэ Зеландын бяслагийг амтлаарай. Оройн
хоолны дараа зочид буудалдаа очиж амарна. Хоол:Өглөө/Орой
6 Куинстаун - Милфорд Саунд
Өглөөний цайгаа уусны дараа Милфорд Саунд руу шилэн дээвэртэй автобусанд сууж, тасралтгүй
уулсын гайхалтай үзэмжийг мэдрээрэй. Милфорд Саунд хүрээд, Тасманы тэнгис
хүртэл үргэлжлэх усан аялалд гарна. Хөлөг дээр амрах зуураа буфет хоолоор
үйлчлүүлэнгээ гайхалтай байгалийн үзэмжийг таашаана уу. Хоол:Өглөө/Өдөр
7 Куинстаун
Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, онгоцны буудал руу хүргүүлснээр, бидний
дурсамж дүүрэн аялал өндөрлөж байна. Хоол: Өглөө/Онгоцонд