JP220902-02 Сургалт аялал

JP220902-02 Сургалт аялал

7 Nights / 8 Days from ₮ 0 per person

Limited to 11 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:



Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита - Токио
Өдөр 2
2 Нарита – Шизүока муж - Фүжи уул
Өдөр 3
3 Шизүока муж – Сургалт -Токио
Өдөр 4
4 Токио
Өдөр 5
5 Токио
Өдөр 6
6 Токио хот
Өдөр 7
7 Токио - Нарита
Өдөр 8
8 Нарита - Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита - Токио

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 15 минут орчим яваад   Нарита хотын зочид буудалдаа ирж байрлана.

Өдөр 2
2 Нарита – Шизүока муж - Фүжи уул

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Шизүока муж руу явна. Энэ өдөр дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. Мөн Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдон бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна Үдээс хойш Японы уламжлалт халуун рашаанд орно. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг. Оройн нь зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 3
3 Шизүока муж – Сургалт -Токио

Өглөөний цайгаа зочид буудалд уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Шизүока муж руу явна. Замд автобусанд байгууллага тус бүрийн танилцуулга явагдана. Энэ өдөр Японы ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх 5с–ийг амжилттай хэрэгжүүлсэн Фүкаcава дэнко цахилгаан хагас дамжуулагчийн үйлдвэр дээр 30 минутын 5С-ийн сургалт хийсний дараа үйлдвэртэй танилцаж 5С болон БО, ХЭМАБ –ын стандартыг хэрэгжүүлсэн үйлдвэрийн үйл ажиллагааг харна. Үүний дараа Япон улсын үйлдвэр, компанийн менежментийн 5С-ийг судлан баталгаажуулсан  сертификат гардаж авна. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужд байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой зочид буудалдаа амарна.

Өдөр 4
4 Токио

Өглөөний цайгаа уусны дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотын бүтээн байгуулалтыг тольдоно. Энэхүү аяллаар Япон улсын тухай тайлбартай танилцахаас гадна нийгэм болон Япон хүний “хүнийг дээдлэх зан чанар, хувь хүний хүмүүжлийн” талаар ярилцана. Үүний дараа эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Өдрийн хоолны дараа Шибүяа дүүрэгт очно. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харна. Орой зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 5
5 Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдрийн байгууллагын сургалт аяллаар Японы Асахи сонингийн үйлдвэрийн үйл ажиллагаа менежментийн талаар танилцана. Өдөр Токио хотын хог хаягдлын үйлдвэрийн аюулгүй байдал, хог хаягдлын менежменттэй танилцана. Мөн нийтийн тээврийн зохион байгуулалтыг харж танилцан зорчиж явах өдөр байна. Орой зочид буудалдаа байрлан амарна. 

Өдөр 6
6 Токио хот

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй.

Өдөр 7
7 Токио - Нарита

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал болон Японы үйлдвэрийн  үйл ажиллагаа менежменттэй танилцана. Цаг гарвал худалдаа хийнэ. Орой Наритагийн зочид буудалд байрлан амарна.

Өдөр 8
8 Нарита - Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:30 т хөөрч, Улаанбаатарт 18:30 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

Request Your Tailor Made Journey



*
*
*
*
*
*

Want to join-in like-minded travelers to explore the country

EXPLORE JOIN-IN OPTIONS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired