JP230707-01

JP230707-01

7 Шөнө / 8 Өдөр from ₮ 5,600,000 per person

Limited to 25 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:

Аяллын зардалд багтсан:

-          Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал.

-          Халуун рашаантай буудалд нэг хонох зардал

-          Хөтөлбөрт орсон Япон хоол     

-          Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

-          Жуулчны автобусны үйлчилгээ

-          Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

-          Визний хураамж 

            -     Монгол хэлтэй хөтөч 

          

Аяллын зардалд багтаагүй:

-          “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал

-          Хувь хүний хэрэглээний зардал

            -      Чөлөөт өдрийн хоолнууд, оройн хоолнууд


Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар - Нарита - Яманаши
Өдөр 2
2 Яманаши муж
Өдөр 3
3 Яманаши - Изүгийн хойг
Өдөр 4
4 Изү - Токио
Өдөр 5
5 Токио
Өдөр 6
6 Токио
Өдөр 7
7 Токио - Нарита
Өдөр 8
8 Нарита - Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар - Нарита - Яманаши

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчын хамт  нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад  Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Ойролцоогоор 16:30-20:00 цагийн хооронд Шибуяад байх ба эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх олон дэлгүүр байдаг. 21:30 цагт Дараа нь зочид буудалдаа ирж өрөөгөө хүлээн авч байрлан амарна.

Өдөр 2
2 Яманаши муж

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. 09:00 цагт цуглаад Яманаши мужд байдаг Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Энэ өдөр 10:30 – 18:00 цагийн хооронд дэлхийд хурдаараа дээгүүрт ордог тоглоомуудтай парк Фүжикюд тоглоно. Орой 19:00 цагт зочид буудалдаа байрлан амарна.  
Хоол: Өглөө - Өдөр - х

Өдөр 3
3 Яманаши - Изүгийн хойг

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Автобус өглөө 09:00 цагт хөдлөөд Шизүока мужид байдаг Изүгийн хойгт очиж 12:30-16:30 цагийн хооронд далайн эрэг дээр очно. Изү хойг нь халуун рашаан, далайн эргээрээ алдартай юм. Орой 17:00 цагийн үед халуун рашаантай зочид буудалдаа байрлан амарна.  Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг.
Хоол: Өглөө - Өдөр - Орой

Өдөр 4
4 Изү - Токио

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Автобус өглөө 09:00 цагт хөдлөөд  09:00-12:00 цагийн хооронд далайн эрэг дээр очиж тоглоно. Дараа нь Изүгий аялал хийгээд Токио хот руу явна. Орой 20:00 цагийн үед Токио хотын зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө - Өдөр - х

Өдөр 5
5 Токио

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 09:00 цагт цуглаад автобусаар Токио хотын аялал хийх ба   Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Дараа нь дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Өдрийн хоолны дараа  Одайба арал руу явна.  Одайба арал нь Токио хотод байдаг хиймэл арал бөгөөд аялал зугаалга, худалдааны газар юм. Энд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүр, Америкийн эрх чөлөөний хөшөөний хувилбар байдаг.   19:30 цагийн үед зочид буудалдаа очно.
Хоол: Өглөө - Өдөр - х

Өдөр 6
6 Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Хөтөч болон унаа байхгүй – Санал болгох нэмэлт аялалаас сонгож болно/
Хоол: Өглөө - х - х

Өдөр 7
7 Токио - Нарита

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. 09:00 цагт цуглаад Японы Ёкохама хотоор аялна. Түүний дараа Чиба хотод байдаг хамгийн том худалдааны Эёон моллд худалдаа хийнэ. Орой 19:00 цагт Наритагийн зочид буудалдаа байрлан амарна. 
Хоол: Өглөө - Өдөр - х

Өдөр 8
8 Нарита - Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:40 д хөөрч, Улаанбаатарт  19:15 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.
Хоол: Өглөө - х - х



  • 2024
  • 07/07/2023 - 07/14/2023
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired