Вьетнамын На Транг хотын шууд нислэгтэй аялал

Вьетнамын На Транг хотын шууд нислэгтэй аялал

6 Шөнө / 7 Өдөр from ₮ 4,690,000 per person

Limited to 30 guests


Download Journey PDF Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:
                          • УБ – На Транг – УБ ирж очих нислэгийн тийз, таксийн хамт 

                          • На Транг /Нячанг/ 5 одтой зочид буудалд 2-оор байрлах зардал /Хэрэв өрөөнд ганцаар байрлах бол нэмэлт төлбөр төлнө/

                          • Вьетнамын виз

                          • Хөтөлбөрт заасан тооны хоол        

                          • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

                          • Жуулчны автобусны үйлчилгээ

                          • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал   

                          • Орон нутгийн англи хэлтэй хөтөч

                          • Монгол хэлтэй хөтөч

                          Аяллын үнэ: 

                          • Том хүн – 4.690.000₮

                          • 0-2 нас – 690.000₮

                          • 2-4 нас – 3.790.000₮ /оргүй/

                          • 5-11 нас – 4.090.000₮ /оргүй/


                              Itinerary at a Glance

                              Өдөр 1
                              1 Улаанбаатар – На Транг
                              Өдөр 2
                              2 На Транг
                              Өдөр 3
                              3 На Транг
                              Өдөр 4
                              4 На Транг
                              Өдөр 5
                              5 На Транг
                              Өдөр 6
                              6 На Транг
                              Өдөр 7
                              7 На Транг – Улаанбаатар
                              Өдөр 1
                              1 Улаанбаатар – На Транг

                              Энэ өдөр тогтсон цагт буюу 10:00 цагт УБ хотоос Вьетнамын На Транг хот руу MG-207 дугаарын нислэгээр шууд ниснэ. Ойролцоогоор 5 цагийн дараа буюу 14:50 цагт газардана. Энэ үед орон нутгийн хөтөч болон унаа таныг угтан авч зочид буудалд хүргэж өгч үйлчилнэ. Оройн нь тогтсон цагт оройн хоолонд орно. Ингээд буудалдаа байрлан амарна.

                              Өдөр 2
                              2 На Транг

                              Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа На Транг хотын аяллаа эхлүүлнэ. Эхлээд Дьемийн засгийн газрын эсрэг тулалдаж байгаад нас нөгчсөн лам нар болон гэлэнмаа нарын дурсгалд зориулан 1886 онд барьсан Буддын шашны суварга болох Лонг Сон суваргыг очиж үзнэ. Дараа нь 7-12 -р зууны Чам хаант улсын үеийн түүхийг харуулсан По Нагар цамхгийг үзэж сонирхоно. Өдрийн хоол иднэ. Өдрийн хоолны дараа өвөрмөц Хон Чонг хадан цохио, үзэсгэлэнтэй далайн эргээр зугаалж, дурсгалтай зургаа авахуулна. Үргэлжлүүлэн На Трангийн орчин үеийн худалдааны төв Дам-аар зочилно. Энд та өөрийн хүсэлтээр шоппинг хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.  

                              Өдөр 3
                              3 На Транг

                              Өглөөний цайны дараа унаагаар На Транг хотын Винпирл ланд /Vinpearl land/ парк руу хүргүүлнэ. Энд ирээд кабел машинаар парк руу явна. Ингээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр паркаар зугаалж, хүссэн тоглоомдоо сууж, өдрийг хөгжилтэй өнгөрөөх юм. Орой нь тогтсон цагт цуглан унаагаар зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.   

                              Өдөр 4
                              4 На Транг

                              Өглөөний цайгаа буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул хөтөч, унаа та бүхэнд үйлчлэхгүй. 

                              Өдөр 5
                              5 На Транг

                              Өглөөний цайгаа буудалдаа ууна. Энэ өдөр На Траны алдарт Ян Бэй Хүрхрээг үзэж сонирхоно. Дараа нь тогтсон цагт зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

                              Өдөр 6
                              6 На Транг

                              Өглөөний цайгаа буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул хөтөч, унаа та бүхэнд үйлчлэхгүй.

                              Өдөр 7
                              7 На Транг – Улаанбаатар

                              Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Ингээд чөлөөт цаг.  Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлэн УБ хот руу MG-208 нислэгээр оройн 16:00 цагт ниснэ. Ойролцоогоор 5 цагийн дараа буюу шөнийн 22:50 цагт газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. 



                              • 2024
                              • 02/20/2023 - 02/26/2023
                                Available
                              *
                              *
                              *
                              *
                              *
                              *

                              Request Your Tailor Made Journey

                              EXPLORE CLASSIC TOURS
                              Useful Information

                              Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

                              Download PDF

                              Passports and Visas

                              See passport requirements and visas.

                              Download PDF

                              Get Inspired