Аяллын 2 дахь өдрөө та бүхэн зочид буудалдаа өглөөний цай уусны дараа “Хотын аялал”-д ая тухтай тансаг зэрэглэлийн аяллын автобусыг хөлөглөн явах болно. Хотын хамгийн сонирхолтой газрууд болох Бурж аль Араб, Мадинат Жумейра эрэг, Аль Касар a эрэг, Атлантис далдуу модны эрэг, Шейхийн ордон, Жумейра далайн эрэг, Цэнхэр арал зэрэг бүгд багтсан тул нэг өдрийн дотор та Дубай хоттой танилцах боломжийг бид та бүхэнд хүргэж байна. Олон үндэстний буфет ресторанд өдрийн хоол идсэний дараа дэлхийд алдартай “Бурж Халифа”-ын 124 давхарт гарч аялал аа үргэлжлүүлнэ. Мөн Дубай худалдааны төвийг сонирхож худалдан авалт хийх, Усан оргилуурын шоуг үзэж сонирхох боломжтой. Урт аяллын дараа оройн хоолоо олон үндэстний буфет ресторанд зооглон буудалдаа буцан ирж маргаашийн аялалдаа бэлдэн сайхан амраарай.
Хоол: Өглөө(зочид буудалдаа), Өдөр/Орой (олон үндэстний буфет ресторан)