Дубай, Абу Даби хотын шууд нислэгтэй аялал

Дубай, Абу Даби хотын шууд нислэгтэй аялал

7 Шөнө / 8 Өдөр from ₮ 5'690'000 per person

Limited to 2000 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:
  • 2 талын нислэгийн тийз

  • АНЭУ Виз

  • Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох

  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол 

  • Монгол хэлтэй орчуулагч

  • Тансаг зэрэглэлийн автобус үйлчилгээ

  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал


Itinerary at a Glance

Өдөр 1
1 УБ - Дубай
Өдөр 2
2 Дубай хотын аялал
Өдөр 3
3 VIP цөлийн сафари аялал
Өдөр 4
4 Абу Даби хотын аялал
Өдөр 5
5 Усан парк
Өдөр 6
6 Чөлөөт өдөр
Өдөр 7
7 Чөлөөт өдөр
Өдөр 8
8 Дубай - УБ
Өдөр 1
1 УБ - Дубай

Чингис хаан олон улсын онгоцны буудалд цугларч УБ-Дубай шууд нислэгээр явна. Хилээр нэвтэрч, ачаа тээшээ авсны дараа орон нутгийн хөтөч, унаа та бүхнийг тосож аван зочид буудалд  хүргэж өгнө. Оройн хоолны дараа аялагч та бүхэн буудалдаа тухлан амраарай.

Хоол: Орой

Өдөр 2
2 Дубай хотын аялал

Аяллын 2 дахь өдрөө та бүхэн зочид буудалдаа өглөөний цай уусны дараа “Хотын аялал”-д ая тухтай тансаг зэрэглэлийн аяллын автобусыг хөлөглөн явах болно. Хотын хамгийн сонирхолтой газрууд болох Бурж аль Араб,  Мадинат Жумейра эрэг, Аль Касар a эрэг, Атлантис далдуу модны эрэг,   Шейхийн ордон, Жумейра далайн эрэг, Цэнхэр арал зэрэг бүгд багтсан тул нэг өдрийн дотор та Дубай хоттой танилцах боломжийг бид та бүхэнд хүргэж байна. Олон үндэстний буфет ресторанд өдрийн хоол идсэний дараа дэлхийд алдартай “Бурж Халифа”-ын 124 давхарт гарч аялал аа үргэлжлүүлнэ. Мөн Дубай худалдааны төвийг сонирхож худалдан авалт хийх,  Усан оргилуурын шоуг үзэж сонирхох боломжтой. Урт аяллын дараа оройн хоолоо олон үндэстний буфет ресторанд зооглон буудалдаа буцан ирж маргаашийн аялалдаа бэлдэн сайхан амраарай. 


Хоол: Өглөө(зочид буудалдаа), Өдөр/Орой (олон үндэстний буфет ресторан) 


Өдөр 3
3 VIP цөлийн сафари аялал

Энэ өдрийн зогсоол бол VIP Цөлийн Сафари аялал байх болно. Араб үндэсний цай, араб үндэсний хувцас өмсөн зургаа даруулах, хенна шивээс хийлгүүлэх, шиша, Belly dance, Tanura бүжиг, галын шоу зэрэг олон сонирхолтой зүйлс таныг угтах болно. 

Хоол: Өглөө(зочид буудалдаа), Өдөр/Орой(буфет ресторан)


Өдөр 4
4 Абу Даби хотын аялал

Өглөөний цайны дараа бид бүтэн өдрийн Абу Даби аялалд гарна. Дэлхийн хамгийн том шашны барилгуудын нэгд тооцогддог Шейх Зайед Их сүмд зочилох болно. Абу Даби хотын төвд буфет ресторанд үдийн хоолоо идэж Каср Аль-Ватан шейх ордонд зочилно. Үүний дараа жуулчдийн гэрэл зургаа даруулахаар зорин очдог Абу Даби Корниш, Эмират ордны гэрэл зургийн зогсоол болон Ferrari дэлхийн гэрэл зургийн зогсоолд очих тул та аяллаа дурсамж болгох гайхалтай зургууд дарахдаа бэлдээрэй.                                           

Хоол: Өглөө(зочид буудалдаа), Өдөр/Орой(буфет ресторан)


Өдөр 5
5 Усан парк

Энэ өдөр бас нэгэн сонирхолтой аялал таныг хүлээж байна. Дубайг зорьсон хүмүүсийн орхигдуулж боломгүй газрын нэг бол алт үнэт эдлэлийн худалдааны төв юм. Иймд энэ өдрийг Gold Souk –д зочлохоос эхэлж байна. Харин дараагийн зогсоол Атлантис усан парк байх болно. Хэрэв та хүчтэй эргэлттэй усан гулгуурт дуртай бол дэлхийн анхны хос гулсуур болох Акваконда, Зоомеранго, Слизерин рүү явахаа мартуузай. Энэ өдрийн төгсгөлд бид Глобал тосгоныг үзэнгээ араб үндэсний хоолыг оройн зоогдоо амтлах болно. 

Хоол: Өглөө(зочид буудалдаа), Орой(араб үндэсний хоол)


Өдөр 6
6 Чөлөөт өдөр

Энэ өдрүүдэд аялагч таны чөлөөт аялал байх ба та бүхэн гэр бүл, найз нөхдийнхөө хамт өдрийг зугаатай, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Хоол: Өглөө(зочид буудалдаа)


Өдөр 7
7 Чөлөөт өдөр

Энэ өдрүүдэд аялагч таны чөлөөт аялал байх ба та бүхэн гэр бүл, найз нөхдийнхөө хамт өдрийг зугаатай, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Хоол: Өглөө(зочид буудалдаа)


Өдөр 8
8 Дубай - УБ


Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгч Дубай-УБ шууд нислэгээр явна. Улаанбаатарт газардсанаар энэхүү аялал маань өндөрлөнө.

Хоол: Өглөө(зочид буудалдаа)




  • 2024
  • 2025-01-17 - 2025-02-04
    Available
  • 2025-01-10 - 2025-01-17
    Available
  • 2024-12-27 - 2025-01-03
    Available
  • 2024-12-20 - 2024-12-27
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired