ТОКИО, ФҮЖИ УУЛ ҮЗЭХ АЯЛАЛ

ТОКИО, ФҮЖИ УУЛ ҮЗЭХ АЯЛАЛ

4 Шөнө / 5 Өдөр from ₮ 7,500,000 per person

Limited to 30 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:

Жич: Энэ үнэ нь аялал эхлэхээс 21 хоногийн өмнө өгөх захиалгад хамрагдах үнэ бөгөөд тухайн газрын тэмдэглэлт баярууд болон цагаан сар, шинэ жил зэрэг баярын өдрүүдэд үнэ өөрчлөгдөх болно.
Аяллын зардалд багтсан:
- Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /хүсвэл өрөөнд ганцаар байрлах бол төлбөрийг нэмж төлнө. Өрөөнд ганцаар байрлах зөрүү төлбөр: 720,000 төгрөг байна./
- Онгоцны тийз 2 талдаа
- Хөтөлбөрт орсон Япон хоол
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
- Жуулчны автобусны үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
- Визний хураамж
- Монгол хэлтэй хөтөч
Аяллын зардалд багтаагүй:
- “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
- Хувь хүний хэрэглээний зардал
- Хөтөлбөрт ороогүй оройн хоол
Холбоо барих:
- 99108552 /Хариуцсан Менежер/


Itinerary at a Glance

Өдөр 1
1 УЛААНБААТАР - НАРИТА - ЯМАНАШИ МУЖ
Өдөр 2
2 ФҮЖИ УУЛ
Өдөр 3
3 ТОКИО ХОТ - LADY GAGA ТОГЛОЛТ
Өдөр 4
4 ТОКИО ХОТ - НАРИТА
Өдөр 5
5 НАРИТА - УЛААНБААТАР
Өдөр 1
1 УЛААНБААТАР - НАРИТА - ЯМАНАШИ МУЖ

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. МИАТ компанийн ОМ 0501 дугаартай онгоц 08:55 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 14:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт нутгийн хөтөчтэй уулзан аяллын компанийн автобусаар 1 цаг орчим яваад Японы халуун рашаанд орно. Халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг. Оройн хоолоо халуун рашааны газар идээд Фүжи уул байдаг Яманаши мужийн зочид буудалд байрлан амарна.


Хоол: Онгоц/Орой

Өдөр 2
2 ФҮЖИ УУЛ

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:30 цагт цуглан явна. Аяллын эхэнд Кавагүчи нуур болон Фүжи уулыг тольдон харна. Түүний дараа Оиши цэцэрлэгт хүрээлэнд байдаг бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Мөн Фүжи уулын нууран дээр Япон завиар зугаална. Өдрийн хоолны дараа Ширайто хүрхрээнд очиж үзнэ. Дараа нь Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой 20:00 цагт зочид буудалд ирж байрлан амарна.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 3
3 ТОКИО ХОТ - LADY GAGA ТОГЛОЛТ

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт буудлаас явж Лэйди Гага тоглолтыг 15:00-23:00 цагийн хооронд үзнэ. Орой нь зочид буудалдаа ирж амарна.


Хоол: Өглөө

Өдөр 4
4 ТОКИО ХОТ - НАРИТА

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:30 цагт цуглана. Энэ өдөр Токио хотоор аялна. Аяллын эхэнд Буддын Сэнсожи сүм, Шинто шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Үүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Дараа нь Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нийслэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Орой шууд Наритагийн зочид буудал руу явж тэндээ хононо.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 5
5 НАРИТА - УЛААНБААТАР

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Үүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд зочид буудлын шатл автобусаар 15 минут орчим яваад Наритагийн ОУНОБ дээр ирнэ. Онгоц 15:30 д хөөрч, Улаанбаатарт 20:35 цагт газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.


Хоол: Өглөө



  • 2025
  • 01/23/2026 - 01/27/2026
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired