Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:30 цагт цуглана. Энэ өдөр Токио хотоор аялна. Аяллын эхэнд Буддын Сэнсожи сүм, Шинто шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Үүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Дараа нь Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нийслэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Орой шууд Наритагийн зочид буудал руу явж тэндээ хононо.
Хоол: Өглөө, Өдөр